Математик бидний амьдралд
Орчин үеийн шинжлэх ухааны хѳгжилд математикийн гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдсэн. Эдгээрийг ангилвал тооцон бодох математик, магадлалын онол, логик болон хэрэглээний математик гэж болно. Технологийн дэвшилтэд байдал ѳргѳн утгаараа математикийн тухайн тѳхѳѳрѳмжинд ашиглагдаж байгаа тооцоолол болон функцийн хүчин чадлаас хамаардаг. Түүнчлэн бидний эргэн тойронд байгаа тодорхой зүй тогтолтой юмс бүрт математик агуулагдана. Тухайлбал замийн гэрлэн дохионы ард санамсаргүй үзэгдэлийн функц хэрэглэгддэг. Тэгж байж гэрлэн дохионы улаан, ногоон гэрэл асах хугацаа болон давтамжыг шийдвэрлэдэг. Нийгэм эдийн засагт бол ихэнхдээ тооцон бодох математик болон магадлалын онол ашиглагдана, Эдийн засгийн тоон үзүүлэлт болоод хэрхэн ѳѳрчлѳгдѳж болох талаархи тооцоололыг exponential фунцийн тусламжтай тодорхойлдог. Манай улсын хувьд математикийг суурь шинжлэх ухаан гэсэн ойлголт байдаг хэдийч чухал хэрэгцээтэй гэх ойлголт байдаггүй. Үүнийг хүмүүс математик юунд хэрэгтэй юм бэ? Гэж асуух болсноос...
